“Бохир Цустан” Хэсэглэл 11 (Мэхлэлт)

W6nMf

\Угаасаа мэдэхээс хойш хэлсэн нь дээр гэж бодож байна\

Би: =Нулимс урсах= Би хэдий үнэнээ хэллээ ч та нар ойлгохгүй шүү дээ… Хэн нэгэнд хаягдах ялангуяа төрсөн эхдээ хаягдах ямар болохыг мэдэхгүй. Өөрийн байр сууриа өөр хүнд булаалгах ямар байдгыг та нар ойлгохгүй шүү дээ. Гол нь энэ бүхэн ганц бохир цуснаас болсонд байгаа юм. Хэн ч намайг сонсохгүй. Найз ч олдохгүй хүн бүхэнд дээрлэхүүлж, энэ хорвоод цор ганцаар юм шиг амьдрах ямар байдгыг та нар мэдэхгүй шүү дээ. Хүсэл мөрөөдөл ямар байдгыг мэдэх байлгүй… хүсэл мөрөөдөлтөй түүнийхээ төлөө тэмцдэг яг л над шиг болохоор ойлгоно гэж найдаж байсан юм. Гэвч одоо намайг устгахаас өөр аргагүй. Учир нь би дэндүү аюултай… Та нарын ажил бол манай ертөнцийнхнийг устгах, өөрсдийн ертөнцөө хамгаалах… Намайг одоо энд хороосон ч болно оо би эсэргүүцэхгүй…

Чанёол: Хэдий тэр бохир цустан ч гэлээ бидэнтэй учирах тавьлантай. Киунсоо чамд түүний бодол уншигдахгүй байгаа болохоор үзэн ядаж байгаа биздэ? Харин бидний бодол тэрэнд уншигдсан. Энэ бол хувь тавьлан.

Крис: Би түүнийг хамгаалахаар заяагдсан… Энэ бол миний төрсөн шалтгаан…

Лухан: Намайг андуудаа хуурах гэж оролдсонд уучлаарай.

Сухо: Бусдыг болох ч чамайг уучилж чадахгүй нь

Чэн: Луханыг шийтгэх нь зөв.

Киунсоо: Тийм шүү намайг _________-г үзэн ядахад хүргэсэн хүн бол тэр.

Крис: Тэгэхээр ___________-г ашиглах гэж байсныг ч бас бодолцох хэрэгтэй

Сэхүн: Тийм л юм бол _______-г гүнж болгохоо больчиход л болоо юм бишүү

Кай: Аанхан өөр хүн олж авна биз

Би: Байз байз гэхдээ та нар яагаад намайг хамгаалаад байгаа билээ?

Шиүмин: Бидэнтэй адилхан хүсэл мөрөөдөлтэй болохоор

Би: =нулимс цийлэгнэх= Баярллаа би та нарт өртэй боллоо

Чанёол: Зүгээр дээ харин баригдаж болохгүй шүү

Би: Та нар надтай хамт байна биздэ?

Бүгд: Мэдээж

Сэхүн: Үргэлж хамт байж хамгаалах болно.

Крис: Золиг минь энэ чинь миний үүрэг.

Би: Тэгэхдээ чи яваад л өгдөг юм байна лээ.

Бекхён: За тэгвэл Крис болон Элф нарын төлөө

Тао: Элф гэж хэн?

Бекхён: _______-аа л байхгүй юу

Бүгд чанга чанга инээлдэцгээв

Би: Юу гэсэн үг юм?

Киунсоо: Одоо чиний шинэ нэр болсон шүү

Сэхүн: Бид нарын элф.

Би: Яг мартах гэж байна =босох=

Кай: Юу?

Би: Би нууцаа дэлгэсэн юм чинь одоо та нарын ээлж гэхэд бүгдийнх нь царай сонин болчив.

Чанёол: Угаасаа тэр мэдэхээс л хойш эртхэн мэдсэн нь дээр.

Лаэ: Гэхдээ үүнийг хэнд ч хэлж байгаагүй.

Чанёол: Тэр тусмаа

Тао: Тэр урьд нь хэнд ч хэлж байгаагүй зүйлээ хэлсэн бид ч бас хариугаа барих ёстой.

Сухо: Эхлээд чи хэнд ч хэлэхгүй байх ёстой үхэн үхтлээ

Би: Ойлголоо

Крис: Тэгэхээр цусан тангараг гэхээр гайхаж байгаа байх. Бид өмнө нь хүн байхдаа өргөсөн тангараг. тэр үед бид хүн байх сүүлчийн өдрөө цусаараа тангарагласан юм. Хэзээд найзынхаа нөхөрлөлийг мартахгүй хэзээд үнэнч шударга байна, хэзээ хариуцлагаа умартахгүй гэж. Энэ цусан тангарагын гол утга нь бол бидний нөхөрлөлийг бататгах байсан юм л даа. Харин одоо бид үүрд мөнх яг л тэнгэрээс заяагдсан мэт нөхөрлөөд л явж байна.

Би: Аан ийм учиртай бий вий.

Крис: Магадгүй чиний хэлснээр бид ганцаардал гэж юу болохыг мэдэхгүй. Энэ ертөнцөд орь ганцаар мэт байхыг ч мэдэхгүй. Гэхдээ бидэнд хүн чанар бий. Чамтай ижил зовлон туулсан.

Би: Ямар?

Лаэ: Өглөө болчиж өлсөөд байна.

Сэхүн: Энэ хэвээрээ байвал ________-г ч идчихэж магадгүй байх.

Би: Хүн айлгахаа боль

Кай: Чи айдаг байсан юм уу?  Тэгвэл яах гэж энд ирсэн юм?

Би: Хэрвээ энд ирэхгүй байсан бол та нар яах байсан бол?

Кай: мэдээж шүү дээ иртэл нь ятгана

Би: Тэгээд?

Кай: Заза ойлголоо би чиний ухааныг гүйцэхгүй юм байна.

Би: Ах юм байж

Кай: За тийм ээ чи ухаантай

Сухо: Бүгд юм хумаа цэгцлээрэй

Бүгд: Зааааааааа

Тао-ын бодол: \Ашгүй өөр сэдэв рүү орууллаа. Энэ Дуйжан худлаа хэлсийм бол гүйцээхэд яадаг байна аа\

\Эд нар одоо надаар тоглоод байгаа юм байхдаа? За яахав ямар байдгыг мэдрүүлнэ дээ\

Сухо: За бүгдээрээ явцгаая

Бид хэд гэр гэртээ харьцгаалаа тэд нар намайг хүргэж өгчөөд явцгаав. Би дүрэмт хувцасаа өмсөн хичээлээ цүнхлээд гэрээсээ гарлаа. Өнөөдөр гадаа бүрхэгдүү байв. Бороо орох шинжтэй. Энэ ертөнцийн гэрэл нь хиймэл. Тэгээд л цус сорогчид өдөр гарж чаддаг юм. Нэг л мэдэхэд сургууль дээр ирсэн байлаа. Анги руугаа оров. Эхний хичээл ертөнцийн судлал. Маш агуу хичээл. Би хичээлээ анхааралтай гэгч нь хийгээд их завсарлагаанаар завсарлалгүй хичээлээ дуусгалаа. Өнөөдөр ангиасаа нэг ч шагайсангүй. Ангиасаа хамгийн сүүлд гараад сургуулийн хонгилоор алхалж байхад ахиад нөгөө газраас гайхалтай аялгуу эгшиглэж байв. Нэг л мэдэхэд миний хөл өөрийн эрхгүй тийшээгээ зүглэсэн байв. Хаалгыг нь зөөлхөнөөр онгойлгон харлаа. Тэнд нөгөө Сухо байсангүй. Харин Бекхён байлаа.

Би: Сайн уу?

Бекхён: Сайн уу? чи орой үдэш ингээд яваад байх юм бол аюултай шүү. Цус сорогчдын амьдрал шөнө л буцалж байдаг юм.

Би: Намайг яавал гэж.

Бекхён: Чи үнэхээр энэ хэвээрээ байгаад байх юм бол идүүлнэ шүү. =муухай инээх=

Би: Больж үз. Чи надаа энэ гайхалтай аялгууг заагаад өг тэгэхүү гуйж байна.

Бекхён: Маргааш хичээл тараад эртхэн энд ирээрэй. Харин одоо би чамайг хүргэж өгье.

Би: Яахаараа чи?

Бекхён: Би чинь эрэгчин.

Би: хахахахахахахаха тэгээд би эмэгчин гэсэн юм уу?

Бекхён: =бантах=

Би: Заза явцгаая

Бид хоёр явсаар манай гэрийн ойролцоо ирлээ.

Би: Оххххххх та нар юу хийж?????????

Кай: Харин та хоёр юу хийж байгаа???????????

Бекхён: Зүгээр хүргэж өгсөн юм.

Сэхүн: Эелдэг зан?

Би: Яасан олон юм шалгаадаг юм бэ арай ганц бие эмэгтэйгийнд хонох гэж байгаа юм биш биз?

Чэн: Татаж уналаа зүгээр хамгаалах гэж ирж байна.

Би: Би зүгээр тийм болохоор явцгаа

Чэн: Цус сорогчдын гүүдэл шөнө л эхэлдэг юм

Би: Тэгээд юу гэж?

Чанёол: Ойрын үед чамд ямар нэгэн зүйл тохиолдох учир ингэж байна.

Би: Баярллаа… гэхдээ юу?

Чанёол: Энийг хэлж мэдэхгүй ээ

Эгч: Та нар энд??????

Бүгд: Сайн байна уу?

Эгч: Сайн сайн. За тэр яахав охин минь чамд цаана чинь аюул тохиолдох нь

Би: Юу?

Эгч: Нөгөө ертөнцөөс ээж чинь чамайг мэдчихэж. Өө би юу хэлчихвэээ??

Лухан: Зүгээр дээ бид мэдэж байгаа.

Эгч: Хэзээнээс?

Би: Тэгэхээр ээж Ёнхэг тулаанд бэлтгэж байгаа гэсэн үг гэхдээ та миний 18 насны төрсөн өдрөөр гэж хэлээ биздэ?

Эгч: Тийм ээ чиний төрсөн өдөр дараа долоо хоногт шүү дээ

Би: Юу??????? гэхдээ миний хүч….

Эгч: Болох ёстой зүйл болдогоороо болно. Харин өнөөдөр нэг л зүйл болно. гэж хэлж дуусаагүй байтал хаа нэгтэйгээс луунууд галаар тургиж эхэллээ. Миний байшин хөөрхий шатав. Би орилсоор л. Крис намайг л тэврэн хамгаална. Намайг ингэж байх зуур аль хэдийн тулаан эхэлсэн байв. Тэд 11-үүлээ тулалдаж эхэллээ. Энэ тулаанд би оролцох ёсгүй байж. Харин эгч миний дэргэд гарнаас минь барин зогсоно. Крис урсаж буй нулимсыг минь харан энгэртээ тэвэрлээ. Тэдний тулалдахыг харах надад үнэхээр хүнд байв. Би нүүрээ буруулан Крис руу харав. Тэрний нүд царай гээд л бүх юм төгөс төгөлдөр мэт үзэсгэлэнтэй харагдаж байв. Крис над руу харан: Би чамайг хамгаалах болно оо бүү санаа зов. Үүрд… Харин би зүгээр л түүнийг харан зогсоно. Гэнэт нөгөөх луунууд алга болж тулаан дуусав. Ихэнхи нь гэмтжээ. Нүд халтирам. Лаэ өөрөө бэртсэн тул тэднийг эмчлэх арга байсангүй. Би хий дэмий л дороо дэвхцэнэ.

Крис: =чихэнд шивнэх= Чи чадна _______ -аа

Би: Ойлголоо

Хамгийн эхлээд би Лаэ дээр очив. Тэрний эмчлэх юм бол бусад нь амархан. \Би үүнийг чадах ёстой учир нь тэд надаас болж гэмтсэн\

Би: Лаэ би юу хийх үү? Чи яаж эдгээдэг юм?

Лаэ гарандаа маш том түлэгдсэн байлаа. Цаанаас Кай-ын орилж байгаа хоолой сонсогдож намайг улам ихээр шаналгааж байв.

Лаэ: Зүрх сэтгэл л байхад болно.

Би: Айн?

Лаэ: Эмчлэхэд чадвар биш сэтгэл л хэрэгтэй.

Би: Ойлголоо.

Би нүдээ анин  тэдний хөгжилдөж буй дурсамжуудыг бодож эхэллээ. Богинохон хугацаа ч гэлээ тэднээс халуун дулаан мэдрэмж аз жаргал мэдрэгдэж байсан. Лаэ-ын “болж байна, болж байна” гэх дуу сонсогдож эхлэв. Нүдээ нээлээ энэ үед толгой минь эргэн ухаан алдав.

:::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::

Нэг сэрсэн би таниж мэдэхгүй газар орон дээр хэвтэж байв.

Би: Юу болсон бэ?

Крис: Чи ухаан алдсан.

Би: Үгүй ээ нөгөө хэд яасан?

Крис: Эдгэрсээн. Чи Лаэ-ыг эдгээсэн болохоор тэр дор нь эмчилсэн.

Би: Ашгүй дээ

Нөгөө хэд шуугилдсаар ороод ирэв.

Кай: Сэрчихсэн юм уу? Бурхан минь сэрэхгүй гэж айлаа шүү

Чанёол: Чи бурханд итгэдэг байсан юм уу?

Кай: Ийм үед хүртэл үг мушигах юм аа

Сухо: Дуугай байцгаа л даа Элф амрах хэрэгтэй

Шиүмин: Танай байшин чинь шатсанд маш харамсалтай байна.

Тао: Тийм болохоор чи манайд амьдрахаар болсон.

Би: Айн??????? =огил харайх=

Лаэ: Хүүе хүүе тайван байх ёстой. Тао байж байхгүй дэ чи

Тао: Би байж л байна шд

Чэн: Хүлээцтэй бай

Лухан: Эгч чинь зөвшөөрсөөн. Энд аюулгүй байх болно.

Би: Гэхдээ би надаас болж өөр хэн нэгэн дахиад бэртэхийг хүсэхгүй байна.

Крис: Энэ бол бидний үүрэг. Чамайг хамгаалах

Би: Гэхдээ би хүсэхгүй байна.

Крис: Яавал хүсэх юм?

Би: Та нарыг үнэнгээ хэлвэл.

Удаасанд уучлаарай. 

 

23 Comments

  1. Goy goy

    Ed nariin unen gj yu bgaa bolood nuugaad bga yum bolooo

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s