0714934.jpgСаяхан манай эксо 3-н гол2 сувгуудын цомыг авснаасаа болоод 3-нч удаа үнэхээр их үзэн ядалтанд орлоо.Тэр муу нэйтзичингүүд манай эксог тэгэж хэлхэд би уурандаа нэг уйлж үзлээ,ууралж ч үзлээ.Болдогсон бол нэйтзичингүүдийн эсрэг анти кафе байгуулж үзмээр санагдаж бна.Бас тэр “Солонгосын хөгжмийн урлаг тайван нойрсог” “Эксо гэж ямар хамтлаг байдын” “3н баавгайн дуу wolf оос илүү аялгуутай” нтр гэсэн нь арай л дэндүү блаа*Хөөрхий Тао энийг үзсэн бол уйлах блаа* .Манай залуус үнэхээр энэ их доромжлолыг хүртэх учиргүй хүмүүс.Бага наснаасаа эхлээд л од болох гээж улайр ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө  30 40 удаа дуучин болох сонгон шалгаруултанд орж одоогийн байр сууринд хүрсэн.Тэгтэл тэр нэйтизичингүүд зүгээр л компьютрын ард суучаад энэ  залуугийн олон жилийн хөдөлмөрийг гуйвуулна гэдэг үнэхээр байж боломгүй зүйл.

Гхдээ эксо хамтлагийн фенүүд нь дэлхий даяар байж л бгаа.Бид ч бас тэдний нэгээхэн хэсэг.Хэдий бидний ингэж бичсэнийг эксогийнхон мэдэхгүй ч үргэлж хамт гэдгээ ингээд ч болтугай илэрхийлхийг хүсч бна.

Бас зарим монголын эксогийн анти-уудад хандаж хэлхэд:

Тэд та нарт ямар гэм нүглээ хийцийн.Шүтдэг дуртай хамтлагийн чинь дээр гарсан нь тэдний буруу бишшдээ.Бас зарим хүмүүс “Хятад хүмүүс бдаг болхоор нь дургүй* гэдэг.ГХдээ Хятад хүмүүс хүн биш юмуу.Хүн болгон адилхан бх албагүйшдээ.Зарим нэг нь “Эд нар эр юмуу эм юмуу.Эрэгтэй юм бж надаас илүү будцан бна”гэдэг.Атаархаад бгаа юмуу яагаад бгаан.Миний нэг танидаг хүмүүс энүүнээс болоод эксо-д дургүй гэдэг.Үнэнийг хэлхэд энэ үнэхээр тэд нарыг үзэн ядхаар шалтгаан биш.Буддаггүй айдол гэж хаана байна.Манай Монголын дуучид хүртэл Клипэнд тоглохдоо нүүрээ буддагшдээ.Та нар энэ хэлсэн үгнүүдээрээ хичнээн олон эксотик-ыг бухимдуулдаг гэдгийг мэдэхүү?

Заза жаахан сэдвээсээ хазайгаад явчихлаа.Миний энэ нийтлэлийг хийсэн гол шалтгаан бол эксо хамтлагийн фенүүд гэж ямар их хүмүүс бдаг.Тэд бидний сэтгэлд яаж хоногшиж бгааг зарим нэгэн нейтизичин болон анти-д ойлгуулах зорилготой.Бас өөрсдийн яагаад эксо-д дуртай болсон шалтгаан яагаад эксогийн гишүүнд дуртай болсон шалтгаануудаа бичиж үлдээгээсээ гэж хүссэндээ энэ нийтлэлийг оруулж бна

Миний хувьд бол:

Юу ч гэсэн анх эксо гэдэг хамтлага байгуулагдсаныг мэдсэн ч би тэр үед shinee super junior 2pm зэрэг эрэгтэй хамтлагуудыг сонсдог бсын.Тийм болхоор анхандаа тийм ч их тоогоогүй.Харин нэг өдөр зурагтаар хальт мульт mama-г сонсоод өөрийн эрхгүй эксо-д дуралсан.Тэгээд л интэрнэтээс mama-г ямар солонгос хамтлаг дуулсан болохыг хайж эхэлсэн.

Эксо миний бодлоор:

Дебүтээ хийгээд нэг жил болсон боловч нэр хүнд нь зарим хамтлагуудыг бодвол үнэхээр өссөн*ялангуяа монголд* Тэр залуус өөрсдийгөө ч үл хайхран биднийг аз жаргалтай болгохын төлөө өдөр шөнөгүй бэлтгэл хийж ажилладаг.Гишүүн бүр нь хүмүүсийг татах авьяастай.Бас царайлаг 12 морьтой ханхүү :D

Сухо-Үнэхээр сайн ахлагч.Бусад гишүүддээ үлгэр дууриалал үзүүлж урам зориг өгдөг

Д.О:Миний дуртай гишүүдийн нэг.Эрэгтэй хүнд бхааргүй сайхан зан чанартай.Тэр сайхан дуу хоолой бол үнэхээр надад амьдрах итгэл өгдөг.Тэр нь магадгүй зарим охидыг татдаг биз*би тэднийх нь нэг*

Бэкён:Үнэхээр царайлаг.Тэр нүдээ будсан нь заримд нь дутагдал болдог бол зарим үед нэг давуу тал бусдаад ялгарах байдал гэж ойлгодог.Бас миний хувьд Бэкёны хамгийн дуртай биеийн хэсэг нь гар

Чанёол:Миний хайртай HAPPY VIRUS.Сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлж бгаа нь хамгийн анх намайг татаж бсан*би тэрийг нь хараад өөрийн эрхгүй инээсэн* .Тэр сайн дуулхаас гадна үнэхээр сайн рэр хийдэг

Кай:Бурхан минь охидуудыг өөртөө дурлуулдаг.Тэр нүүр царай булчин шөрмөс нь үнэхээр сайхан харагддаг.Бас бүжгэндээ үнээхээр сайн.Дуулахда ч бас.Ийм тал талын авьяастай гишүүн эксогийн хамгийн их фэнтэй гишүүдийн нэг гэдэг нь зүй ёсны хэрэг

гэх мэтээр л явнадаа.*Админ нь аймр залхуу лдаа :P*

ТА ч бас эксогийн талаарх бодож санадаг зүйлээ бичвээрэй :D