˜ In A Relationship with Chanyeol of Exo˜ EP12 {Цус}

image

Утас дуугаран харвал Чанёол байлаа.
Би: байна уу?
Дараа долоо хоногт өгөх тайлангаа харж байгаад номоо хаан сандалаа налан суулаа.
Чанёол: нэг тийшээ явцгаая!!
Би: за за
Чанёол: би чамайг очиж авна аа хонгор минь “таслах”
Чанёолыг таслахаасаа өмнө хэлсэн үгийг тоохгүй,улайхгүй гэж өөрөө өөртөө хэлсэн ч чадсангүй.Тэр надад ямар мэдрэмжээ өгдөгөө мэддэг,түүний хоолой,ганц үг нь л зүрхийг минь догдлуулан хөлийг минь сул болгож чаддаг.Сандалнаасаа босон өнөө орой Чанёолтой уулзах болохоор даашинз сонгон өмслөө.Би гэнэт өнөө орой Чанёолыг галт тэргээр явахгүй гэдгийг нь санах нь тэр.Зөрүүд Пак Чанёол,доошоо буун ээжид Чанёол хамт гарна гэдгээ хэлэхэд тэр шууд л зөвшөөрч орхиллоо.Ээж үргэлж л ингэдэг Чанёолын нэр яг л ид шидтэй үг шиг.Намайг эцэг эхээсээ зөвшөөрөл авахад энэ үгийг үргэлж болно оо гэсэн үг дагаж байдаг.Магадгүй тэд Чанёолыг мэдэх болохоор тэр байх бас намайг асарна гэдгийг ч тэд мэднэ.Бид тэдэнд өөрсдийнхөө мэдэрдэг мэдрэмжийг хэлээгүй байгаа,энэ надаас хачин сонсогдож байна,зүгээр л бөөлжмөөр байна.Энийг цааш нь тайлбарлаж чадахгүй нь.Дууссан бол дууссан,би Хаппи вирусд дурлаж тэр ч бас надад дурласан,миний хэлсэнээр би ээж аавдаа хэлээгүй байгаа гэхдээ тэд гадарласан гэж бодож байна.Намайг Виваполод байхад эсвэл гэрт нь байхад Ээж,Чанёолын ээж хоёр үргэлж намайг бэрээ гэж тоглодог.Энэ сайн зүйл,тэд мэднэ эсвэл тэд мэдэх үгүйгээр сайн болох эсэхийг ч мэдэхгүй байна.Бид шугамыг даван хосууд болохдоо л бодоцгооё!! Одоо ч Чанёол ирээгүй болохоор санаа зовж эхэллээ.Би Чанёолд үерхэхийг зөвшөөрөхгүй байх вий гэхээс айж байна,энэ л хүлээн авч чадахгүй байгаа зүйл.
Ээж: Ёна,Чанёол ирчихлээ
Би: за “өрөөнөөсөө гарах”
Чанёол жинс өмсчихсөн царайлаг харагдаж байсан ч гэнэт надад найдваргүй санагдан цүнхээр үүрэн тэдний зүг очлоо.
Би: явцгаая
Чанёол над руу харан зүрхийг минь хурдан хурдан цохилуултал инээмсэглэх нь тэр.
Би инээн: яаж хараад байгаа юм?
Чанёол толгой сэгсэрэн: хөөрхөн байна
Миний хацар улайн тоглоом хийн хөмсөг зангидан гарыг нь татаад: явцгаая!! гэж хэлэн эргэж хараад ээжид баяртай гэж хэлээд Чанёол бид 2 ээжийн хацар дээр үнссээр гаран явлаа.
Би: бид хаашаа явж байгаа юм?
Чанёол: Хондэ
Чанёол аа яагаад ингэж сайхан харагдаад байгаа юм? Чамд улам гүн дурлаад байна? Ээж намайг инээлгэх хэн нэгэнтэй гэрлэ гэж
хэлсэн бас яг одоо энэ хүн Чанёол гэж бодож байна.Би үнэхээр түүнтэй нийлэх эрхтэй гэж үү? Чанёол яагаад надаас илүү хэн нэгэнтэй нийлэх эрхтэй юм шиг санагдаад байгаа юм бол? Чанёол салфеткаар духны минь хөлсийг арчиж өгөхөд нь би Чанёол руу харан инээмсэглээд: баярлалаа
Бид халуун ногоотой будааны бялуу идсээр Чанёол: дараа нь хаашаа явмаар байна?
Би мөрөө хавчин Чанёолыг хөмсгөө зангидахад нь инээхэд Чанёол: үнэхээр яагаад ойрд ингэж хөлрөөд байгаа юм?
Би: мэдэхгүй ээ “кола уух” халуун байгаа болохоор л энэ өөр шалтгаан байхгүй ээ тийм биз дээ?
Тэр сэдэв өөрчилсөн болохоор миний хэлсэн зүйл тэрэнд хангалттай хариулт болсон харагдаж байлаа.Миний зөв,яагаад хүмүүс хөлөрдөг юм? Энэ халуун байсан эсвэл тэд ямар нэгэн зүйл хийсэн болоод л тэр.
Чанёол: би малгай авмаар байна “бувтнах”
Би эрхий хуруугаа гозойлгон: тэг ээ,чи малгайтай үргэлж царайлаг харагддаг
Чанёол: үнэхээр үү?
Би: мэдээж,би өнөөдөр чамд авж өгъе!
Би доггбугиныхээ сүүлийн хэсгийг идсээр түүнд хэллээ.Гэнэт түүний царайг харан инээж орхиллоо.Мэдэхгүй ээ,энэ зүгээр л хөгжилтэй байна.Тийм ээ би хачин байгаагаа мэдэж байна.
Чанёол надад итгэхгүй байгаа царай гарган: чи надад малгай авч өгнө? үнэхээр үү Шин Ёна?
Би хэрэглэсэн салфетка түүн рүү шидэн: яагаад байгаа юм бэ? Би чамайг өмнө нь хуурч байсан юм шиг л байна
Энэ залуу,би түүнд өгөөмөр хандаж байна-хүлээгээрэй,үгүй тэр илүү өгөөмөр-аааашш үгүй ээ би юм байна.За яахав бид аль аль нь өгөөмөр хар л даа Ёна чи өөрөө өөртөөгөө ярьж байна.
Чанёол надруу салфетка буцаан шидэхэд нь би: яа! “орилох”
Чанёол инээн би: үнэхээр хаппи вирус “босох” явцгаая
Бид Чанёолд малгай авахаар Хондэгийн хамгийн алдартай дэлгүүр орлоо.
Би: үс чинь урт гэж бодохгүй байна уу?
Чанёол: энт тайруулахгүй байгаа
Би толгой дохилоо.Тийм болохоор л Сэүн,Жунин,бусад нь ижилхэн үсний засалттай байж,яг ч ижилхэн биш л дээ.
Чанёол толинд харан үсээ оролдон: хажуугаар нь энэ Кпоп стиль
Би өөр малгай харахаар өөр тийшээ яван гэхдээ бүгд тэрэнд зохидог болохоор алиныг нь сонгохоо мэдэхгүй байна.Эцэст нь Чанёол хар малгай аван энэ нь ч бидэнд шилдэг нь байлаа.Бид эргэн гэртээ харих замдаа зайрмаг идэж байв.
Би: өнөөдөр сар байхгүй байна
Чанёол: айн? “тэнгэр рүү харах” магадгүй тэнгэр бүрхэг байгаа байх
Би: тийм ээ “зайрмагаа идэх”
Гэнэт сургуулийн сонинд гарчиг өгөх ажилтайгаа саналлаа.Гэнэт хамраас минь ямар нэгэн урсахыг мэдрэн хурдхан шиг алчуураа гарган арчин зайрмаг минь газар унах нь тэр.Би удаанаар Чанёол руу харвал тэр надруу ширтэн нүд нь томорсоор бараг л цочирдсон байв.Энэ хамраас минь цус гарч байгаа анхны тохиолдол биш,гэхдээ түүний харж байгаа анхны тохиолдол болохоор түүнд санаа зовж байлаа.Чанёол зайрмагаа газар хаян,сандарч байв.Би өөртөө санаа зовихгүй байгаа ч Чанёолд санаа зовж байв.
Чанёол цүнхнээсээ алчуур гарган надад өгөөд: зүгээр үү? “би толгой дохих” өвдөж байна уу? толгой нь эргэж байна уу? юу хийх хэрэгтэй юм? яах вэ? яах вэ?
Чанёол намайг сандал дээр суулган хажууд минь суухад нь би: надад мөс хэрэгтэй байна “алчуураар цусаа бөглөх”
Чанёол босон: чамд юм авахаар дэлгүүр явчихаад иръе!
Би толгой дохин Чанёол цааш яван: Чанёолаа “Чанёол эргэн харах” дэлгүүр нөгөө зүгт
Хэрвээ энэ сүртэй үе биш байсан бол би яг одор инээх байсан юм.5 минутын дараа Чанёол гүйсээр ирэн би мөсийг нь хамран дээрээ тавин Чанёол: зүгээр үү?
Чанёол олон удаа асуун,би олон удаа толгой дохиж байлаа.Гэхдээ тэр санаа зовж байгаа болохоор асуухаа болихгүй гэдгийг мэднэ.
Би: Чанёолаа тайвшир!! Энэ тийм ч сүртэй зүйл биш,тийм болохоор одоо тайвшир!!
Чанёол: энэ сүртэй зүйл биш гэдэгт итгэлтэй байна уу? “би толгой дохих” эмч рүү явах хэрэгтэй байсан уу?
Би: үгүй ээ
Чанёол: явах хэрэгтэй
Би: за яахав,энэ санаа зовохоо болихгүй бол би эмнэлэг явна
10 минутын дараа хамраас цус гарахаа болин бид гэр лүүгээ явахаар шийдлээ.
Би Чанёолын хацар дээр үнсэн: баярлалаа битгий санаа зов за юу? надад итгэ энэ тийм ч сүртэй асуудал биш ээ “инээмсэглэх”
Чанёол толгой дохисон ч тэр одоо ч болсон явдалд санаа зовж байгааг харж байлаа.
Чанёол: маргааш би чамтай хамт явъя!
Би хөмсөг зангидаад: чи маргааш бэлтгэлтэй ш дээ
Чанёол толгой дохих: маргааш би завтай гэж хэлээд хацар дээр үнсэн хаалгийг маань зөөлнөөр онгойлгож өгөөд: сайхан амраарай “явах”
Тэр надаас болоод одоо ч асуудалтай байна.

6 Comments

Сэтгэгдэл бичих