˜ In A Relationship with Chanyeol of Exo˜ EP16 {Худал}

image

Намайг Чанёолын хацар дээр үнсэхэд бараг л үсрэх нь холгүй гайхширах нь тэр.Би инээж орхиллоо.
Чанёол: яа “бувтнах” 
Би Чанёолын хацар улайхыг харан илүү чангаар инээх нь тэр.
Чанёол: энэ юунд байсан юм?
Би мөрөө хавчин инээмсэглэлээ.Чанёол гитар тоглож байхдаа үнэхээр сайхан харагддаг.Тэр маргааш болон SME-н сар бүрийн тоглолтонд бэлдэж байгаа юм.Би удаан барьж чадахгүй болохоор нь түүнийг үнссэн юм.Чанёол над руу харан инээмсэглээд гитараа доош нь тавин намайг гижигдэж эхэллээ.
Би: яа “орилох” битгий!!
Би түүний орон дээр унан,амьсгалах агааргүй болон Чанёол хөгжилтэй харагдаж байлаа.Чанёол намайг гижигдсээр бидний инээдэм өрөөгд дүүргэж байв.Би түүний гарыг хэд хэдэн удаа цохисон ч тэр болисонгүй.
Би: яа би амьсгалж чадахгүй байна 
Чанёол гижигдэхээ болин над руу харахад нь би ч дээр минь байх түүн рүү ширтлээ.Түүний гар миний хажууд байх бөгөөд би амьсгалж эхлэн духаар минь хөлс урсахыг мэдэрлээ.Би Чанёолын нүдэнд хайртай,тэр нүднүүд түүний сэтгэл хөдлөлийг харуулж чаддаг юм.Бас яг л сэтгэлийнх нь толь шиг…
Би: би удаан хугацаагаар чамайг харж чаддаг ч болоосой! “шивнэх”
Чанёол ёжтой инээх нь тэр.Бурхан минь,энэ ёжтой инээлт хүртэл чиний шүлсийг урсгаж чадна.
Чанёол: чи үргэлж намайг энэ шигээ харж болно оо “үсийг минь чихний араар хийх”  чи миний доор байхдаа илүү үзэсгэлэнтэй байна
Миний нүд томрон хацар халуу дүүгэн: хөөе
Тэр гэнэт толгой доошлуулан нэрийг минь хүртэл мартуулж чадахаар үнсэлт өгөх нь тэр.Би зөрүүлэн түүнийг үнсэн энэ миний хийж байсан хамгийн гайхалтай зүйл байв.Ирээдүйд түүнийг өөр охид үнсэж байхыг бодох төдийд л энэ намайг өвтгөж байлаа.Түүний уруул,түүний уруул миний авахыг,нуухыг хүссэн хууль бус зүйл.Би түүний уруулыг өөрийн болгоомоор байна.Гэхдээ энэ боломжгүй хувиа хичээсэн зүйл гэдгийг мэдэж байна.Гар минь автоматаар түүний хүзүүгээр тэврэн хуруунууд минь үсээр нь гүйж байлаа.Бурхан минь энэ буруу гэхдээ яг одоо зөв гэж мэдрэгдэж,би зогсохыг хүсэхгүй байна.Би үүрд ч ингэж амьдарч чадна.Чанёол доод уруулыг минь бага зэрэг хазахад миний амнаас бага зэргийн гиншилт гарах нь тэр.Чанёолын урууланд ёжтой инээлт тодорч байв.Уур амьсгал минут минутаар илүү халуухан болж байлаа.Түүний гар бэлхүүсээр минь ороон цамцны минь доош явж байлаа.Энэ буруу гэхдээ надад хамаагүй ээ.Хэрвээ энэ хийж байгаа зүйл муу байсан ч хамаагүй ээ,би ганц удаа муу охин болмоор байна.Түүний гар цамцан дотор минь байсан ч гэнэт хөдлөхөө болин гэдсэн дээр минь тавин уруул нь хөдлөхөө болих нь тэр.Чанёол цамцан дотроос минь гараа аван би ч түүнийг үнсэхээ болиллоо.
Би түүнийг харан: яасан? Юу болсон бэ?
Чанёол надаас холдон би орон дээр суухад тэр гарыг минь барин хуруунуудаар минь тоглож байлаа.
Чанёол: тэнд бөгж байхад би энийг хиймээр байна “миний зүүн гарын ядам хуруунд бөгж зүүж байгаа юм шиг тойруулан зураад” энд
Миний зүрх хайлан гэнэт уйлмаар санагдаж байсан ч би Чанёолын өмнө уйлахыг хүсэхгүй байна.Яагаад энэ залуу надад бүх зүйлийг хэцүү болгоод байдаг юм бэ? Би түүнийг татан тэврэхэд тэр бэлхүүсээр минь ороон намайг чангаар тэвэрлээ.
Чанёол: би чамд хайртай хонгор минь
Би уруулаа хазан нулимс урсан: би чамд илүү их хайртай за юу? Энийг хэзээ ч битгий мартаарай
Чанёол нурууг минь илэн толгой дохин: уучлаарай,хэрвээ би удирдлагаа алдсан бол
Би бага зэрэг инээн: үгүй ээ чи гайхалтай зүйл хийсэн “түүнээс холдон гарыг нь хөтлөх” надад чамд хэлэх зүйл байна Чанёолаа
Би үнэндээ сандарч байлаа.Түүнд хэлэх эсвэл хэлэх нь зөв эсэхийг ч мэдэхгүй байна.
Би инээмсэглэн: би өчигдөр Минхэ оннитэй уулзсан
Чанёол над руу харан: юу?
Би толгой дохин: тэр одоо сайн биш байгаа,Онни Жүнмён убба хоёр салчихсан
Тэр эхэндээ итгэж чадахгүй байсан ч миний хэлсэн зүйл үнэн.Би түүнд өчигдрийн болсон явдлыг хэлсэн гэхдээ яг ч бүгдийг биш жирэмсэн болсон,үсрэх гэж байсаныг хэлээгүй.Чанёол Жүнмён уббад хэлэх байх,Минхэ онни намайг хэнд ч битгий хэлээрэй гэсэн тийм болохоор би хэлэхгүй ээ.Хаалга тогшихыг сонсон би түүнээс гаран татан авахад Чанёол хөмсөг зангидах нь тэр.Хаалга онгойн Юра онни орж ирэн биднээр тоглож байгаа юм шиг инээмсэглэн: зээ дүүтэй болох нь сайхан ч би одоохондоо болмооргүй байна за юу?
Би инээсээр: юу яриад байгаа юм онни?
Чанёол ч энийг хүсэхгүй байгаа,тэрний зөв! Тэр гэрлэсэн үедээ л хийх хэрэгтэй.Тэр гэрлэх эмэгтэй нь би гэж болохгүй байна.Ингэж хэлэх эрт байна.
Юра онни: ойлголлоо
Гэхдээ Юра онни итгэхгүй байгааг нь би мэдэж байна.
Юра онни: хоол болчихсон доошоо буугаад хоолоо ид!
Би толгой дохин Чанёол руу харах үгүйгээр Юра онниг даган буулаа.

Оройн хоолоо идэж дуусаад би аяга таваг угаалаа.Энэ миний амьдралын хамгийн удаан 30 минут байв.Чанёол дахиад л надтай яриагүй бүр нэг удаа ч над руу хараагүй.Түүний надад уурласан гэдэгт итгэлтэй байна.Би түүнээс уучлалт гуймаар байгаа ч яг юу гэж хэлэхээ,түүнийг өвтгөх үгүйгээр яаж тайлбарлахаа мэдэхгүй байна.Би түүнд өөрсдийн харилцаагаа эхлүүлэхээ боль гэж хэлэх хэрэгтэй юу? Эсвэл хол газар руу яваад мартах уу? Хажууд минь тайван унтах Юра онниг харлаа.Би түүнийг ч бас өвтгөх байх,би хүн бүрийг өвтгөнө.Ширээнээс утасаа аван Сора руу мессеж бичлээ.
To: Бэкхёны сэсан
Чиний зөв байсан,би худлаа ярьж байсан юм.

5 Comments

  1. Ain u hudal bee aaaiiiishhhhh yuna ch unheer tengeriin elch umaa inghed ter yadargaand orson bololtoi hamaraas ni urgelj tsus garch bgaa ni namaig ailgaj bn yg l sanuulaga shig sanagdaad bn yeolaa yunag chireed emneleg yvaad nariin shinjilgee hiilge hha bayrlla admin aa mash mash mash ih bayrlaa odort 3 udaa oruulj ogch bgaad bur bayrlaad zogsohguine :))

Сэтгэгдэл бичих