˜ In A Relationship with Chanyeol of Exo˜ EP19

image

Нүдээ удаанаар нээвэл танил эмнэлэгийн өрөө харагдлаа.Цаг нь болчихсон юм уу? Баруун тийшээ харахад Чанёол толгойгоо орон дээр тавин гарыг минь атгасаар унтаж байлаа.Би сэтгэлээр унан инээмсэглэж орхиллоо.Тэр яагаад надаас хол байж чаддаггүй юм бол? Тэгээд тэр өвдөлтөөс өөрийгөө аварч чадах юм уу? Түүний нүүрний урдуур орсон үсийг нь холдуулахад тэр ядарсан харагдаж байв.Намайг тэгэж хэлэхэд тэр ямар үйлдэл хийсэн бол? Би өрөөг тойруулан харвал зөвхөн бид хоёр л байлаа.Хажууд байсан ширээнээс утасаа аван харвал ухаан алдсанаас хойш 4 цаг өнгөрчээ.Дараа нь би Сора руу мессеж бичихээр шийдлээ.Тэр ч бас мэдэх цаг нь болсон гэж бодож байна.
To: Бэкхёны сэсан
Гэхдээ хэрвээ чамд амьдрах хэдхэн хоног үлдвэл чи юу хийх вэ?
Би хүндээр санаа алдлаа.Энэ хүн бүрийг өвтгөх цаг,утас дуугаран би утасаа нээлээ.
From: Бэкхёны сэсан
Новш!! Энийгээ боль Ёна! Би чамд анхааруулсан шүү!!
Үл ялиг хөдлөх Чанёолыг харан түүнийг унтаж байгаа гэж итгэлтэй болох хүртэлээ амандаа дуу аялаж байлаа.Эргэн утас руугаа харан Сора руу хариу бичиж байв.
To: Бэкхёны сэсан
Би үхэж байна
Би Сораг хариу бичих байх гэж бодсон ч 30 минут өнгөрсөн ч ямар ч хариу алга байлаа.Хэдэн минут өнгөрсөний дараа миний утас дуугаран түүнээс мессеж ирсэн байв.
From: Бэкхёны сэсан
Би өгөхгүй
Би хөмсөг зангидан дотор минь хуралдах урам хугаралтаа авч хаялаа.Хэн мэдлээ? Магадгүй би түүнд хамаагүй байсан байх,би ганцаараа бид найзууд гэж явсан юм байна.Уруулаа хазан утасаа буцаан дээр тавилаа.Эргэн Чанёол руу харахад аль хэдийн сэрчихсэн эгдүүтэй гэгч нь нүдээ нухлаж байв.Би энэ төгс дүр зургийг хэр удаан харах бол?
Би түүн рүү инээмсэглэн: өлсөж байна уу?
Чанёол яг л хүүхэд шиг толгой сэгсэрэн би түүний хацрыг чимхэн: ашгүй дээ
Тэр гарыг минь атган би түүний царай руу харахад түүний нүдэнд нулимс цийлэгнээд ирлээ.
Чанёол: чи намайг орхихгүй биз дээ?
Би өрөөний цагаан тааз руу харан чадах ядахаараа л нүдээ анин энэ бүхэн зүүд,дахин нэг удаа нүдээ нээхэд эргээд хэвийн болно гэж найдаж байсан ч тэгсэнгүй.Би одоо ч Чанёолтай хамт эмнэлэгийн орон дээр хэвтэж байв.Би хэзээ өвчин тусаагүй гэж чимээгүйхэн хүсэж байлаа.
Би: би дахиад худлаа ярихгүй ээ Чанёол “хоолой минь сөөнгө болон” би…би үхэх ёстой тэр өдөр ирэх болно гэдгийг бид мэдэж байгаа болохоор би дахиж худлаа яримааргүй байна
Чанёол удаанаар толгой дохин: чиний зөв юм  байна “гарыг минь барисаар босон” ямар нэгэн зүйл авмаар байна уу?
Би: айн? ммм алим зүгээр юм байна “инээмсэглэх”
Чанёол гарыг минь тавин алим хэрчихээр ширээ рүү явлаа.Би түүний алим хэрчихыг харж байв.Тэр хэзээ нэгэн өдөр сайн нөхөр болно гэдэгт итгэлтэй байна.Түүний хийж чадах зүйлсийг тоочвол? Тэр дуулна,хоол хийнэ,дууны ая тоглоно,бүжиглэнэ (чадна гэхдээ тийм ч сайн биш) тэр ухаантай бас хүүхдүүдийг сайн асардаг.Чанёолтой гэрлэсэн охин үнэхээр азтай,би түүнтэй үхэж-хүлээгээрэй би аль хэдийн үхэж байна.Болно оо Шин Ёна! Амьдралаа хөгжилтэй болго! Гэхдээ сайн биш үү? Хэрвээ би гунигтай байхыг хүсэхгүй байгаа бол ядаж хөгжилтэй болгох хэрэгтэй.
Чанёол надад зүссэн алим өгөхөд нь: яагаад өнөөдөр ийм эрт тарсан юм?
Чанёол дахиад л гарыг минь барин хөтлөх нь тэр.Энэ намайг үл ялин улайлгаж орхиллоо.Надад итгээрэй жоохон л.
Чанёол инээмсэглэн: надад сайн мэдээ байгаа “бувтнах”
Би түүн рүү харахад Чанёол: би дебут хийх гэж байгаа
Миний ам ангайн том нүдэлсээр түүнийг ширтэн: үнэхээр үү? “инээх” хэнтэй? хэнтэй?
Хөөх бид энийг тэмдэглэх хэрэгтэй.Омо омо омо омо би түүнийг тайзан дээр тоглохыг нь харахаас хүлээж чадахгүй нь ээ.Тэр гитартай тоглох уу? Эсвэл Донхэ убба шиг үү?
Чанёол далий инээмсэглэн: би 11 залуустай дебут хийнэ
Би: хөөх гайхалтай,тэгээд тэд хэн юм?
Чанёол: Жүнмён хё-
Би яриаг нь таслан : би мэдчихсэн,бас?
Чанёол: Сэүн
Би: бас мэдчихсэн “орилох”
Миний зүрх хурдан хурдан цохиолоод байлаа.Омона! Тэдний хамтлаг бут цохино гэдэгт 100% итгэлтэй байна.Сэүн,Чанёол,Жүнмён гурав дээр 9 залуус нэмэгдвэл үнэхээр гайхалтай.
Чанёол: яа! Миний яриаг битгий таслаад бай Шин Ёна!
Би толгой дохин амаа хамхихаар шийдлээ.Чанёол: Бэкхён
Омо
-Ким Жунин
Хөөх нөгөө эгдүүтэй жижигхэн дүү
-Ду Кёнсүү
Өө бурхан минь,түүний хоолойнд зүгээр л үхнэ
-Ву И Фан хён
Би эхэндээ будилсан ч дараа нь хэн гэдгийг нь саналлаа.Тэр өндөр үргэлж Чанёолтой уулздаг залуу.
-Лухан хён
Ааа тийм,алдартай залуу? Тэр үнэхээр царайлаг
-Ким Жундэ
Би түүнийг саначихлаа,тэр Бэкхён уббатай цуг SME орсон бас тэр үнэхээр сайн дуулдаг гэж сонссон юм байна.
-Зиан Ишин хён
Ишин? Тэр гайхалтай бүжиглэдэг? Өө бурхан минь
-Ким Минсок хён
Юу билээ? Аан эгдүүтэй убба?
-Хуан Зи Тау
Би түүн рүү харан: Хуан Зи Тау гэж хэн юм?
Чанёол хошуугаа унжуулан: И Фан хёнтэй үргэлж хамт явдаг хятад залуу
Би хөмсгөө өргөн хэн байсаныг нь санахаар хичээн: тэр зовхины ууттай залуу мөн үү?
Чанёол чангаар инээн далайн хав шиг алга ташин: тийм ээ тийм тэр мөн
Омона,тэр залуу сайхан харагддаг,би SME гадаа байдаг фен охидоос сонссон юм тэр Хятадад реп тэмцээнд ялсан гэсэн.Энэ хамтлаг амжилт олно гэдэгт мөрийцъе! Тэд бүх гишүүд нь үнэхээр сайхан харагддаг.Тэд хөгжилтэй,нэгэндээ урмын үг хэлдэг бас бүгд маш их авъяастай.Тэд түүхийг бүтээнэ би итгэлтэй байна.
Би: би чамд хайртай “бувтнах”
Чанёол инээмсэглэн алим аван хазаад: яагаад ингээд байгаа юм?
Би түүний хэлсэн үгийг бараг л ойлгосонгүй.
Би инээмсэглэн: юу ч биш дээ,чи би чамд хайртай гэж хэлэх дуртай гэж бодсон юм “нүд рүү нь харах” надад одоо ч цаг байгаа
Хаалга онгойн эцэг эх минь санаа зовсоор орж ирлээ.Би дахин нэг удаа хүндээр санаа алдах нь тэр.Энэ миний бодсоноос ч хэцүү болоод байна.
Ээж: Ёна
Чанёол хойш ухран тэдэнд зай тавьж өгсөн ч би түүний гарыг тависангүй.Ээж хацранд минь хүрэн аав ээжийн хажууд зогсож байв.
Ээж: яаж байна?
Би уруулаа хазан уйлахгүйг хичээж байлаа.Би тэдэнд хүчтэй байх хэрэгтэй,тэд намайг өрөвдөж харж байгааг би мэднэ ээ.
Хацран дээр байх ээжийн гаранд хүрэн: зүгээр ээ ээжээ
Аав Чанёолын мөрөнд хүрэн: Ёнаг харж байгаад баярлалаа
Чанёол инээмсэглэн түүнд өөрийнх нь хүссэн зүйл хэмээн хэлж байлаа.
Ээж хүзүүнд минь хүрсээр: чи халуунтай байгаа юм уу?
Ээж өвчиний минь талаар мэдчихсэн юм байх даа?
Би: та аль хэдийн мэдчихсэн юм уу?
Ээж удаанаар толгой дохин түүний нүднээс нулимс урсахыг харахад яг л зуун удаа хутгалуулж байгаа юм шиг мэдрэгдэх нь тэр.
Би: битгий уйл гуйя”нулимсыг нь арчих” гуйя

Ээж бидэнд идэх зүйл авахаар дэлгүүр гарч аав унтахаар гэр рүү явлаа.Би Чанёол руу харан: би энд хэр удаан байх юм?
Чанёол хоолойгоо засан хуурамч инээмсэглэхэд нь би: ойлголлоо
Энэ магадгүй намайг үхэх хүртэл гарахгүй гэсэн үг.
Чанёол: Ёна,чи хими эмчилгээнд орох эсэхээ дахиж бодож үзэхгүй юм уу?
Би толгой сэгсэрэн: хэрвээ энэ миний цаг бол энэ зөвхөн намайг л өвтгөнө үйл явцаар биш гэхдээ үр дүнтэй энэ намайг эдгээхгүй байвал энэ өвдөлтийн дараа би л зовно
Чанёол толгой дохин би түүний хавдсан нүдийг харан: хэр удаан уйлсан юм?
Чанёол мөрөө хавчин: унтах хүртэл ээ
Би хошуугаа унжуулан: би чиний уйлахыг хармааргүй байна,чи хаппи виру санаж байна уу? “бугуйг нь татан ойртуулаад” бал байна уу?
Чанёол санаа алдан цүнхнээсээ бал гаргаж өгөхөд нь би инээсээр түүний бугуйн дээр юм бичиж орхиллоо.
Чанёол: юу хийгээд байгаа юм?
Би инээн түүнд бугуйг нь харуулаад: happiness delight “бувтнах” чи бол миний аз жаргал,энэ дэлхийн бахархалтай зүйл болохоор “Чанёол руу заах” чи миний аз жаргал бахархал
image

Чанёол толгой дохин: гэхдээ яагаад бугуйн дээр бичсэн юм?
Би: чиний сүүлийн судасны цохилт хүртэл би санахыг хүссэн болохоор би энд байхгүй ч байгаа юм шиг чамайг инээлгэж инээмсэглүүлэхийг хүсэж байна,би чиний сүүлийн судасны цохилт шиг болно,чи намайг харахгүй гэхдээ намайг мэдрэнэ гэдэгт итгэлтэй байна
Чанёол толгойгоо доошлуулах нь тэр.Би түүний царайг харж чадахгүй нь.Гэхдээ би түүний толгой өргөхөд тэр уйлж байлаа.Тэр уйлж байсан надаас болоод,би түүнийг гуниглуулчихлаа.Би түүнийг өвтгөж байна.
Би: аз жаргал бахархал биз дээ? Уйлахаа боль!! Ирээдүйн фен охидуудад чинь хүчтэй убба хэрэгтэй,уйланхай убба биш,ойлгосон уу? “инээмсэглэх” чи зүгээр болно оо надад итгэ!

Би: Чанёол гэртээ харихгүй юм уу?
Тэр хэдэн өдөр энд унтаж байгаа,би түүнд санаа зовж байна.Тэр бэлтгэлээсээ ирээд дахиад л энд байдаг.
Чанёол толгой сэгсэрэн гарыг минь барин: би энд чамтай хамт баймаар байна
Би: гэхдээ би өвдчих нь,өөрийгөө ч бас бод Чанёол!!
Би уншиж дуусган номоо хаалаа.Энэ Jay Asher-н 13 шалтгаан гэх ном.Эргэн тойронд минь хүн байхгүй үед надад хийх зүйл байдаггүй болохоор би ээжийг аваад өг гэж хэлсэн юм.Чанёол илт санаа алдлаа,тэр одоо ч гэсэн өнөө орой энд үлдэнэ гэж бодож байх шиг байна.
Би: чи намайг өнөөдөр үхэх юм шиг мэдрүүлээд байна “шивнэх”
Би түүнийг ингэхийг хүсээгүй,би тэднийг ингэмээргүй байна,тэд яагаад надтай зүгээр юм шиг харьцаж чадахгүй байгаа юм? Энэ тэдний улам л өвтгөнө ш дээ.
Чанёол: чи үхэхгүй ээ
Тийм ээ,би ч бас ингэж итгэхийг хүсэж байна Чанёолаа.
Би: миний зургийн дэвтэр,харандааг өгч чадах уу? “заах”
Чанёол цааш алхан би орон дээрээ суун түүний өндрийг гайхсаар сууж байлаа.Тэр долоон жилийн өмнөхөөсөө ч илүү өндөр болчихсон.Бид жоохон байхад тэр амьтны хүрээлэн явах дуртай,нүдний шилтэй бандгар Пак Чанёол байсан харин одоо түүнийг өөрчлөгдсөнийг ойлгож байна.Би түүнийг санана даа
Чанёол надад зургийн дэвтэр өгөн инээмсэглэхэд нь би зөрүүлэн инээмсэглээд: чи унтах хэрэгтэй,чиний нүдний уут чинь гүн болоод байна
Чанёол: ойлголлоо
Тэр ширээний өмнө зогсон хоол идэж эхэллээ.Тэр өлссөн байх,тэр байнга л бэлтгэлтэй байсан шүү дээ.
Би зургийг дэвтрээ нээн: битгий хоолоо хаяад бай!! Пак Чанёол “сар зурах”
Би энэ залууд үнэхээр их санаа зовж байна.Тэр хоолоо хаяхаа мартах дуртай ялангуяа ямар нэгэн зүйлд төвлөрөхөөрөө.Тэр дебут хийгээд завгүй болохоороо хоолоо хаях вий гэхээс айж байна.Бас ийм зүйл болоосой гэж хүсэхгүй байна.Гэнэт би хүндээр санаа алдлаа.Чанёолыг айдол байхаа болих хүртэл би тэнд байдаг ч болоосой! Харамсалтай нь би чадахгүй гэдгийг бид мэднэ.
Чанёол суудалдаа суун: юунд сана алдсан юм Ёна? “усан үзэм аманд хийх”
Би:юу ч биш дээ “зажлах”
Чанёол: яагаад үргэлж хоёр сар зурдаг юм? “би түүн рүү харах” бид 13 настай байхаас хойш чи зурж байна шдээ “зураг руу харах”
Би: хоёр сарны домгийг сонсож байсан уу?
Чанёол хүүхэд шиг толгой сэгсэрлээ.Би түүний үсийг илэн: тэдний хэлсэнээр хоёр сар байдаг,нэг нь дэлхий дээр нөгөө нь диваажинд чи диваажинд байгаа хэн нэгэнд хэлэхийг хүссэн бүх зүйл чинь сар руу явж чадна тэгээд л чи түүнтэй ярих хэрэгтэй “гүнзгий амьсгаа авах” чи сартай ярьж болно,би чамайг диваажинд сонсож байна “Чанёолын нулимсыг арчих” битгий уйл!
Чанёол босон надад нуруугаа харуулсаар хаалга руу алхах нь тэр.Гэхдээ би хурдхан шиг гарнаасаа дуслаа салгаад Чанёолын араас хүчтэй гэгч нь тэврэн авлаа.Би түүнийг явуулмааргүй байна.
Би: Хэрвээ энэ дэндүү их байвал чи намайг орхиод явж болно,би чамайг дахиж зогсоохгүй ээ надад тэврүүлээд дараа нь явж болно
Би чамд хайртай гэж дотроо шивнээд өөрийгөө бэлдэж байлаа.Гэвч тэр бүсэлхийгээр нь ороох гарыг минь авахад аймшигтай өвдөх нь тэр.Тэр намайг орхиж явна гэж бодсон,түүнд хангалттай гэж бодсон гэтэл үгүй ээ миний буруу байсан.Тэр эргэж хараад нулимсаа харуулан намайг улам л хэцүү болгож байлаа.
Чанёол нүдээ анин толгойгоо сэгсэрээд: үгүй ээ үгүй “шивнэх”
Би түүний хацрыг илэхэд тэр нүдээ нээлээ.Нүд нь улайчихаж,түүний хацар дээр байх гаран дээр гараа тавин нөгөө гараараа бугуйнаас минь татан ойртуулаад духаа нийлүүлэн: би чамайг хэзээ ч орхиж чадахгүй Ёна
Би өлмийгөө өргөн түүнийг үнслээ.

Сувилагч орж ирэн: эм уух цаг боллоо
Би инээмсэглэн тэр надад эм өгөн Чанёол босон ус авчирч өглөө.Би эмийг аван шилтэй устэй хамт ууж орхиллоо.
Сувилагч гарыг минь шалган: Шин Ёна дахиад битгий дуслаа салгаарай за юу? Би дахин дахин залгахаас залхаж байна
Би инээн толгой дохин: за “сувилагч инээмсэглэх” баярлалаа Чанёол ч бас түүнд баярлалаа гэж хэлээд сувилагч гаран явлаа.
Би хэдэн минут чимээгүй байсаны эцэст: өнөөдөр бэлтгэл ямар байсан?
Чанёол: зүгээр ээ Сэүний сэтгэл хөдөлж байсан
Би: танай хамтлаг бут цохино гэдэгт би итгэлтэй байна
Би дэбутыг чинь үзэж чаддаг ч болоосой.Би энийг бараг л хэлчих шахлаа.Гэхдээ би дахиад гунигтай уур амьсгал авчирахыг хүсээгүй.
Чанёол толгой дохин инээмсэглээд: чи тэгэж бодож байна уу?
Би: мэдээж “орилох” гэхдээ “гарыг нь барих” надад нэг зүйлийг амлаж чадах уу?
Чанёол: юу юм?
Би: хэн ч чамайг харахгүй байгаа юм шиг бүжиглэж,чи хэзээ ч өвдөхгүй юм шиг хайрла,хэн ч сонсохгүй юм шиг дуулж,дэлхий дээр диваажин байгаа юм шиг амьдарна гэж “хоолойг минь бөглөх зүйлийг залгих” надад амла!!

Дараа өдөр нь би сэрэн Чанёол хажууд минь байхгүй байлаа.Тэр SME явахаасаа өмнө гэртээ харин усанд орж байгаа гэдэгт мөрийцъе! Ээж орж ирэн инээмсэглэлээ
Би: ээжээ “ээж над руу харах” би эндээс гармаар байна
4 хана амьсгал боон,өдөр бүр нэгэн ижил цонхыг хараад уйтгартай байна.Би гармаар байна,шинэ агаар амьсгалж хүссэн зүйлээ хиймээр байна.Би бүх зүйлийг санаж байна.
Ээж: Ёна “үсийг минь оролдох” чи болохгүй ээ
Яагаад? Би тийм хэврэг гэж үү?
Би санаа алдан толгой дохиод: ойлголлоо
Надад хийж чадах зүйл байхгүй.Ээж босон надаас юу идмээр байна гэж асуухад нь би юу ч хамаагүй хэмээн хариуллаа.
Ээж ус аягалан: яагаад хими эмчилгээнд орохгүй гээд байгаа юм?
Би түүн рүү харан: битгий,би бодлоо өөрчлөхгүй болохоор боль!!
Ээж орны хажууд суун: гэхдээ намайг ойлгол доо гуйя,Ёна “нулимс цийлэгнэх” би чиний ээж,чи надад ганцхан байгаа болохоор би чамайг алдаж чадахгүй
Би: гэхдээ намайг зовохыг харах таныг илүү ихээр өвтгөнө ээжээ,би ийм зүйл болохыг хүсэхгүй байна өвчин? та ганц л удаа мэдрэнэ намайг үхэх өдөр
Ээж уйлсаар: ойлголлоо ойлголлоо гэхдээ би бууж өгнө гэсэн үг биш шүү!! “ихэр татах””
Би түүнийг татан тэврээд: битгий уйл!!

Ээж аавтай утсаар ярисаар: аавд чинь гитарыг чинь авчир гэж хэлэх үү?
Би толгой дохин хананы цаг руу харвал аав гэртээ ирэхэд эрт байлаа.Дараа нь утасаа аван он сар өдөр харахад өнөөдөр амралтын өдөр биш тэгэхээр аав ажлаа хаячихсан юм уу? Би тэдэнд дарамт болоод байгаа биз дээ? Тэд яг одоо ажил дээрээ байх ёстой гэтэл тэд бас энд надтай байх хэрэгтэй…би үхэж байгаа болохоор.Цагийн дараа аав гитар сагс дүүрэн жимс барисаар орж ирлээ.
Би: ааваа “тэврэх” би таныг санасан ааваа
Аав намайг буцаан тэврээд: миний хүүхэд жоохон хүүхэд шиг үйлдэл хийгээд л “тэврэхээ болих” ямар байна? өвдөж байна уу?
Би толгой сэгсэрэн инээмсэглэлээ.Яг энэ мөчид миний инээмсэглэл тэр өдөр ирэхэд тэднийг хамгаалж чаддаг ч болоосой.
Аав: Чанёол өнөөдөр бас ирж хонох уу?
Би зурагтнаас нүдээ салган аав руу хараад: би түүнийг хүчлэх болгонд тэр гэртээ харихыг хүсдэггүй
Аав надад усан үзэм өгөн: би энд унтахгүй бол-
Битүүн рүү харан хошуугаа унжуулаад: ааваа би таныг энэ буйдан тухгүй унтаасай гэж хүсэхгүй байна
Аав гүн амьсгаа аван толгой дохиод: ойлголлоо хонгор минь! Битгий санаа зов!
Би: ааваа “уруулыг нь өргөх ” инээмсэглэ за юу? “хацрыг чимхэх”
Аав: ойлголлоо “инээмсэглэх”
Би: би таныг инээмсэглүүлмээр байна үргэлж
Аав толгой дохисон ч юу ч хэлсэнгүй.Би тэдэнд илүү их санаа зовж байна.Намайг явчихвал хэн тэднийг асрах юм бэ? Ээж аав 10 цагийн үед явлаа.Үнэндээ тэд явахыг хүсээгүй ч орой болоод би тэднийг амраамаар байсан болохоор би хүчээр явуулсан юм.Цаг руу харвал Чанёол 10 минутын өмнө ирэх хэрэгтэй.Би босохдоо өвдөг өвдөн ёолсоор гарнаасаа дуслаа салгаад шүүгээнээс хувцас аваад угаалгийн өрөө рүү явлаа.Толинд өөрийгөөө харвал би өдөр бүр улам л тураад байна гэхдээ гайхалтай биш гэж үү? Эргэн тойрноо хараад өрөөнөөсөө гаран явлаа.Хүн бүр явчихаж,сувилагч нар өрөөндөө очсон байв.Эмнэлэгээс гаран такси барин SME-н зүг явлаа.Би хойш суудлаа налан суулаа.Одоо амьсгал Ёна,одоо амьсгалж болно.Удалгүй SME-г харан инээмсэглэсээр машинаас буулаа.Бурхан минь би энэ газрыг үнэхээр их саначихаж,Чанёолыг авахаар хүлээнэ ээ.
Ёнжин санаа зовсоор ирэн: онни “тэврэх” та яаж байна? Яагаад эмнэлэгт байгаа юм? “уйлах”
Тэр нэг удаа эмнэлэг дээр зочилж ирж байсан юм.Би инээхийг хүсэж байсан ч түүнд буруу ойлгогдохыг хүссэнгүй.
Би үсийг нь сэгсийлгэн: зүгээр ээ
?: Шин Ёна
??: Ёна
???: онни
Фен охидууд миний нэрийг дуудан орилоход бид эргэн хараад би инээмсэглэн гар даллаа.Ёнжин гарнаас минь барин тэдний зүг явлаа.
Ёнжин: та зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу онни?
Би гарыг нь зөөлөн цохиод: битгий санаа зов!! “инээх”
Тэд надаас ямар байгааг минь асуун би энд байгаагүй болохоор тэдгээс юу болсон талаар асуун ярилцаж байгаад дадлагажигч нар гарч ирж байхыг бараг л анзаарсангүй.Би тэрнийг харах хүртлээ тэднийг хүлээж байлаа.
Би Жуниныг харан инээмсэглэхэд Жунин: нүүна “гар даллах”
Жунин Чанёолд руу заан харуулахад тэр миний зүг толгойгоо удаанаар эргүүллээ.
Би Чанёол руу ч бас гар даллан түүний царай яаж хувирахыг харлаа.Тэр хөмсөг зангидах нь тэр.Би эндээс асуудал үнэртэж байна,чи сайхан шалтаг бодож дээ Ёна!
Жунин Чанёол над руу ирэн би: сайн уу Жунин?
Жунин: ямар байна даа нүүна?
Би тоглоомоор хөмсгөө зангидан: би одоо ч хөөрхөн нүүна шүү “v гаргах”
Жунин инээн би Чанёол руу харсангүй.Би чадахаараа л асуудлаас зайлсхийх хэрэгтэй.
Жунин: би одоо явах хэрэгтэй байна нүүна
Би: айн? аан тэг ээ болгоомжтой яваарай
Жунин мөрийг минь илэх: удахгүй идгээрээ нүүна
Би толгой дохин Жунины явахыг харлаа.Би хуурамч ханиалт сонссон ч энэ том хэрүү болно гэдэгт итгэлтэй байгаа болохоор одоо ч миний нүд Жуниныг харж байв.Жуниныг явсанаас хойш хэдэн минут өнгөрөн би энэ өндөр залуу руу харалгүй дадлагажигч нар явахыг уруулаа хазсаар харж байлаа.
Чанёол: тэгээд яагаад энд байгаа юм? чи эмнэлэгт байх ёстой биш гэж үү?
Түүний гүн хоолой миний нурууг хүйт даалгаж байлаа.Би санаж байна,түүний надад мэдрүүлдэг сэтгэл хөдлөлийг.Гар минь чийг даан,би чимээгүй байхаар шийдсэн юм.Чимээгүй байх нь дайнаас зайлсхийх хамгийн шилдэг арга гэж миний дуртай зохиолч хэлсэн байдаг юм.
Чанёол: хэл л дээ…Шин Ёна “анхааруулсан хоолой”
Би яахаа мэдэхгүй байна гэхдээ Чанёол руу харан эвгүй гэгч инээн: би хүчгүй болчихсон юм аа
Царайгаа хүчгүй болго Ёна,миний худлаа ярилтанд итгээрэй Чанёол,түүнийг итгэх эсэхэд эргэлзэн зүрх минь бөмбөр шиг хурдан хурдан цохилож байлаа.
Чанёол: үнэхээр үү?
Өө бурхан минь тэр үнэхээр итгэчихлээ.Одоо энэ газрыг тайван орхиж болно.
Би: тийм ээ “инээмсэглэх”
Чанёолын утас дуугаран би тийм ч удаан тайван байсангүй.
Чанёол: байна уу? за эгчээ…тэр надтай байна аа яасан? “над руу харах” за ойлголлоо
Би түүнийг загнахад нь бэлдэн нүдээ анилаа.Энэ маргааш өглөө хүртэл үргэжлэнэ гэдэгт мөрийцъе! Гэтэл дахиад л би буруу бодож.Түүний намайн ороон толгойгоо мөрөн дээр минь тавин түүний дух эргүүгээрээ минь шүргэж байлаа.
Чанёол: чи үнэхээр гармаар байсан болохоор нууцаар гарсан юм уу? “шивнэх”
Би агаар амьсгалан: уучлаарай “бувтнах”
Чанёол холдон төгс цагаан шүдээ гарган: Ёна,би чамайг буцааж өгөх хэрэгтэй ээж аав чинь хайж байгаа
Би хүндээр санаа алдан: ойлголлоо
Чанёол гарнаас минь хөтлөн такси барин: ядарч байна уу?
Би: жоохон л,чи ямар байна? ядарч байна уу?
Чанёол толгой сэгсэрэн толгойг минь татан цээжээ налуулан зүүн гараараа мөрөөр минь тэврэн нөгөө гараараа гарыг минь атгаж байлаа.Бид таксинд явах хооронд Чанёол бидний дуртай дуучин Jason Mraz-н Би чинийх дууг амандаа аялаж байв.Би түүний энгэрт шигдсээр үнэрийг нь үнэрлэж байлаа.Тэгвэл би түүний үнэрийг ямар сайханыг санаж чадна.Би энийг санах байх даа.
Би түүнийг түлхэн: би чамд хайртай гэж хэлэн үнсээд дахин цээжийг нь наллаа.
Би түүнд хайртайгаа,дараагийн амьдрал хүртэлээ хайрлахаа түүнд сануулмаар байна,Шин Ёна гэх эмэгтэй түүнд хайртай байсаныг,өөрийгөө түүнд сануулмаар байна гэхдээ миний тал хэсэг түүнд мартуул гэж хүсээд байх шиг тэгвэл тэр өвдөхгүй.
Чанёол духыг минь үнсэн: би чамайг илүү ихээр хайрладаг Шин Ёна үргэлж
Нүдээ анин уйлахгүйг хичээсэн боловч чадсангүй.Яагаад ийм хэцүү байгаа юм бэ? Би ч бас түүнийг илүү ихээр хайрладаг.Би ч бас гэр бүлтэйгээ баймаар байна гэхдээ энэ миний явах зам биш.

17р хэсэг дээр эмч хими эмчилгээ 100% эмчлэхгүй гэж хэлсэн байгаа.

8 Comments

  1. яагаад вэ амьдрах хэрэгтэй тгээд чанёолтой аз жаргалтай байх хэрэгтэй шдээ админаа гоё болжээ дарагын хэсгэ хурдан оруулаарай амжилт амжилт^^

Сэтгэгдэл бичих